
Палестины цэргүүд Израйлийн хотуудад тийрэлт зэвсгээр гал нээж байна. Энэ нь Израйлийн эрх баригчид Газын зурваст агаараар довтолж, 20 гаруй хүний аминд хүрсэний хариу арга хэмжээ гэнэ. Палестины Хамас бүлэглэл Тель-Авив хотод гал нээжээ. Израйль, Палестинчууд ийнхүү бие биенээ буруутгаж, сүүлийн хэдэн өдрийн дотор зуу гаруй удаа тийрэлт зэвсгээр бууджээ. Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Бид Хамас болон бусад террористуудын эсрэг ажиллагаагаа гүнзгийрүүлнэ” гэв. Мөн зэвсэгт довтолгооныг зогсоохын тулд Газын зурваст 40 мянган бэлтгэл цэргийг илгээх болно гэдгийг анхааруулсан байна. Одоогоор Газын зурвасыг хэдэн зуун цэрэг хамгаалж байгаа гэнэ. Харин Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас Газын зурвас дахь гэнэтийн дайралтуудаа зогсоохыг Израйльд сануулжээ. Израйль, Палестины өсвөр насны дөрвөн хүүгийн үхэл хоёр орны харилцааг улам муутгаад байна.