
Зүүн Африкийн Сомали улс Исламын Аль-Шабаб хэт даврагчдын бүслэлтэнд ороод байсан ерөнхийлөгчийн ордноо буцаан авч чаджээ. Цэргүүд Исламын дайчидтай хоёр цаг орчим тулалдсаны эцэст ялалт байгуулсан байна. Сомалийн ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд халдлага гарах үед ордондоо байгаагүй ажээ. Сүүлийн жилүүдэд Сомалийн төр захиргааны байрууд Аль-Кайдатай холбоотой дайчдын халдлагын бай болох нь ихэсчээ. Ерөнхийлөгчөө төр захиргааны байранд тавих хяналтаа сайжруулсан гэж мэдэгдэж байгаа ч дахин халдлага гарахгүй гэсэн баталгаа биш юм.