
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд осолдсон Севол хөлөг онгоц авилгалд идэгдсэн албаныхны хайхрамжгүй байдлаас болж живсэн гэж БНСУ-ын Засгийн газраас томилсон шалгалтын багийнхан үзжээ. Албаны хүмүүс өмнө нь хариуцлага алдаж байсан хүмүүсийг зохих ёсоор нь шийтгээгүй, аюулгүй байдлыг хангах тал дээр хайнга ажилласан нь осол гарахад хамгийн их нөлөөлсөн байна. Энэ үндэслэлээр төрийн 11 албан хаагчийг шалгаж эхэлжээ. Осолд хөлгийн ахмад болон бусад 14 гишүүн, эзэмшигч компанийн эздийг буруутган шүүж байгаа юм. Севол хөлгийн ослоор 304 зорчигч амь үрэгдсэний 11-ийнх нь цогцос өнөөг хүртэл олдоогүй байна.