
Жеорж Вашингтоны их сургуулийн тархи судлаачид унаж татдаг өвчтэй эмэгтэйчүүдэд туршилт хийжээ. Эмэгтэйн тархины хэсэгт байрлуулсан электродод өндөр хүчдэлийн цахилгаан импульс залгахад ухаан алдсан байна. Цахилгаан импульс залгасны дараа эмэгтэйн амьсгал удааширч, сонсголын болон харааны команд өгөхөд хариу үйлдэл үзүүлээгүй ажээ. Хэсэг хормын дараа электродыг унтраахад өвчтөн сэргэжээ. Туршилтын үр дүнд тархины дээд хэсэгт ухаан алддаг болохыг тогтосон байна. Энэ нь төв тархины дор байрладаг нимгэн давхарга бүхий эс юм.