АНУ-ын Вашингтон хотын “Richland” амьтны дэлгүүрийн эзэн Дороди Хантер бүтэн нэг сарын турш нохойны хоол иджээ. Хантер энэ үйлдлээрээ нохойны хоол бусад хүнснээс дутахааргүй амттай гэдгийг харуулахыг зорьсон байна. Тэр өлссөн үедээ дэлгүүрийнхээ хоолноос шууд авч иддэг гэнэ. Гахай, тахианы мах зэрэг бүх төрлийн лаазалсан хүнсээр сарын турш хооллосон тэрээр жингээ 1,2 килограммаар хаясан байна. Хантер “Хүмүүс намайг тэнэг гэж бодох байх. Гэхдээ бид хайртай амьтаддаа ямар хоол өгч буйгаа мэдэх хэрэгтэй биз дээ” хэмээн ярьжээ.
