Хюстон-Тиллоцоны их сургуулийн хүрээлэн буй орчны тэнхимийн профессор Жэф Уилсон том хогийн саван дотор сүүлийн хэдэн сарын турш амьдарч байна. Тэрээр энэ гэрээ хамгийн тохь тухтай “шидэг хайрцаг” гэж нэрлэжээ. 9 метр квадрат талбайтай энэ оромж нь Америкчуудын амьдардаг хаусаас 100 дахин бага юм. Профессор Жэфийн багийнхан энэ жижиг оромжинд зургаан сарын турш амьдарч, хог зөөвөрлөхөөр төлөвлөжээ. Мөн байгальд ээлтэй бие засах газрыг хэрхэн бий болгох талаар судалгаагаа гүнзгийрүүлж байна.







Сэтгэгдэл (3)