
Михаэль Шумахерын гэргий Коринна нөхрийнхөө биеийн байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Коринна Шумахер нөхрийнхөө өвчнийг удаан явцтай хэдий ч дээрдэж байгаа нь илэрхий хэмээн ярьжээ. Шумахерыг олон сарын турш эмнэлэгт сахиж байсан тэрээр ихэд баяр хөөртэй харагдсан гэнэ. Михаэль Шумахер зургадугаар сарын 16-нд комноос гарсныг түүний менежер Сабина Кем мэдээлсэн юм. Шумахерыг Швейцарын Лозанна хотын нөхөн сэргээх эмчилгээний төвд шилжүүлж, тусгай эрчимт эмчилгээний машинаар тийш нь хүргэсэн ажээ.
Сэтгэгдэл (1)