Оросууд Украины эмэгтэй нисэгчийг өнгөрсөн сард амиа алдсан хоёр сэтгүүлчийн үхэлд буруутган яллажээ. 33 настай Надия Савченко хэмээх нисэгч эмэгтэй Украины Луханскт Оросын салан тусгаарлагчдын эсрэг тулаанд сайн дураараа оролцож байгаа юм. Хоёр сэтгүүлчийг амиа алдах үед тэрээр шалган нэвтрүүлэх цэгт болсон тулаанд оролцож байсан ажээ. Украины эрх баригчид Савченког суллаж, гэрт нь буцаахыг Оросын талаас шаардав. Украины Засгийн газар сүүлийн өдрүүдэд босогчдод эзлэгдсэн зарим суурин газруудыг хяналтандаа буцаан аваад байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн хямралын уршгаар 1000 гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд болон дайчид гэнэ. 



























































Сэтгэгдэл (1)