Багдад хотын өмнөд хэсэгт орших Шийт шашинтнуудын нутгаас зэвсэглэсэн 53 хүний цогцос олдсон гэж Иракын аюулаас хамгаалах алба мэдээлэв. Тэд толгой, цээжиндээ шархадсан бөгөөд нүдийг нь боосон байсан гэнэ. Одоохондоо хохирогчид хэн болох, тэднийг хэн хөнөөсөн гэдгийг тогтоогоогүй байна. Энэ хооронд Иракын ерөнхий сайд Ноури Малики Ирбил муж тэр чигтээ жихад бүлэглэлийнхий гарт орсон талаар мэдээлэв. Ирбилийн хөрш зэргэлдээх хоёр мужид Ирак, Левантын лалын улс хэмээх жихад бүлэглэл хүчээ авсан байна. Ингэснээр Иракын баруун, хойд мужуудад Засгийн газар эрх мэдлээ алдахад тун ойрхон болжээ. 


























































