
Индонезийн ерөнхийлөгчийн сонгуульд Жакарта хотын амбан захиаргч Жоко Видодод, (42 хувь) армийн генерал асан Прабово Субианто (58хувь) нар хүчтэй өрсөлдөж байна. Урьдчилсан санал хуралтаар Субианто ялж байгаа гэж албан бус эх сурвалж мэдээлэв. Сонгуулийн албан ёсны дүн энэ сарын 21-22-ны хооронд гарна. Индонезийн 110 сая сонгогч санал өгөх ёстой. Тэнд 480 мянган санал хураах цэг ажиллаж байна. Индонезийн хуулиар парламентад 20 хувийн суудалтай улс төрийн нам буюу эвсэл ерөнхийлөгчид өөрийн төлөөлөгчөө дэвшүүлдэг. Энэ жилийн сонгуулиар анх удаа хоёр хүн өрсөлдөж байгаа нь нийгмийг хагалах аюултайг шинжээчид шүүмжилжээ.



























































