32 жилийн өмнө ор сураггүй алга
болсон Францын уулчны цогцос Альпийн нуруунаас олджээ. 1982 оны гуравдугаар
сард замдаа гарсан аялагч Хайверт уулнаас уруудаж яваад цасанд дарагдаж нас
баржээ. Тухайн үед 23 настай байсан Хайвертыг ууланд төөрсөн гэж ар гэрийнхэн
нь бодож байжээ. Түүний аав 82 настай Жерард хүүгийнхээ хөлдүү цогцсыг хараад
таньсан гэнэ. Жерард “Тэр авсанд биш цасан дунд мөнх нойрсохыг хүссэн болоод л
энэ олон жил олдоогүй байж дээ” хэмээн нулимс дуслуулан ярьж байна. Альпийн нурууны хамгийн том уулс болох Монт
Бланкад гарсан уулчид эргэж ирэлгүй замдаа амиа алдсаар байгаа ажээ. Өнгөрсөн
долоо хоногт алга болсон хоёр аялагчийг аврагчид хайж эхэлжээ.































































