Ирак, Левантын лалын улс бүлэглэл Мосул хотын их сургуульд судалгааны зорилгоор ашиглаж байсан цөмийн зэвсгийн түүхийг эдийг гартаа оруулжээ. “Reuters” агентлагын мэдээлснээр их сургуульд хадгалагдаж байсан 40 килограмм орчим ураны нэгдэл босогчдын мэдэлд очсон байна. Суннит шашинтнууд баяжуулсан уран ашиглаж, террорист халдлага үйлдэж болзошгүй гэж шинжээчид эмээх болжээ. НҮБ-аас зургаадугаар сард гэхэд нийт 2417 хүн Иракт болсон алан хядах үйл ажиллагааны уршгаар амиа алдсанаас 1531 нь энгийн номхон иргэд байсан гэж мэдээлжээ.


Сэтгэгдэл (3)