
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин латин америкын зарим улс орнуудаар айлчилж байна. Тэрээр урьдчилан төлөвлөөгүй ОХУ-ын бодлогыг дэмждэг Никарагуа улсад гэнэтийн богино хэмжээний айлчлал хийгээд Аргентинд хүрэлцэн ирсэн байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 150 жилийн ойгоо ирэх онд тэмдэглэх юм. ОХУ-ын Аргентин улсад хийж байгаа анхны айлчлалаар худалдаа эдийн засаг, дэд бүтэц, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах таван том гэрээнд гарын үсэг зурна гэж Кремлийн албаныхан мэдээллэсэн байна. Дашрамд сонирхуулахад өнөө орой Аргентин улсын хөл бөмбөгийн шигшээ баг ХБНГУ-ын шигшээ багтай аваргын цомын төлөө тоглох бөгөөд Ерөнхийлөгч В.Путин ирэх пүрэв гарагт Германы канцлер А.Меркельтэй уулзах юм байна.