Өнөөдөр Москвагийн Арбатско-Покровская чиглэлийн гүн цэнхэр өнгөтэй метро замаасаа хазайж осолджээ. Ослын улмаас 10 хүн нас барж, 120 хүн шархаджээ. Метро замаас хазайж, гэрэл унтрахад хар утаа суунаглаж хүмүүс шуугилдаж эхэлсэн гэж гэрчүүд мэдээлж байна. Тэдний хэлж буйгаар метро юу ч үгүй эвдэрч сүйдсэн гэнэ. Зарим гэрчийн хэлсэнээр зорчигчдыг яаралтай гаргах ажиллагааг шуурхай явуулаагүй бөгөөд аврах багийнхан 30 минутын дараа ирсэн ажээ. Оросын зам тээврийн яамны эрх баригчид метро ямар учраас осолдсоныг тогтоогоогүй байгаа ч террорист халдлага биш гэдгийг батлан хэлж байна.





Сэтгэгдэл (1)