
Тэд шинээр бүтээх линзиндээ хүний биед хоргүй мэдрэгч болон жижиг хэмжээтэй чипүүдийг суулгаж өгөх ба ингэснээр чихрийн шижинтэй хүмүүсийн инсулины хэмжээг тодорхойлж, хараа муутай хүмүүсийн нүдний фокусыг дахин сэргээх зэрэг нарийн үйлдлүүдийг хийх боломжтой болох ажээ. Шинэ бүтээгдэхүүний анхны загвар ирэх оны эхээр бэлэн болж, таван жилийн хугацаанд маркетингийн ажил эхэлнэ гэж “Novartis”-аас мэдээллээ.
“Novartis” компани нь үйл ажиллагаагаа шинэчлэн зохион байгуулж, нүдний эрүүл мэндийн чиглэлийг гурван гол салбарынхаа нэг нь гэж зарлаад байгаа юм.
24tsag.mn