Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк бүрэлдэхүүнд нь багтдаг Бриксийн орнуудын удирдагчид 100 тэрбум долларын хөрөнгийн сантай хөгжлийн банкыг байгуулахаар болжээ. Банкыг үүсгэн байгуулсанаар шаардлагатай тохиолдолд хэрэглэх нөөц хөрөнгийн сантай болж байгаа гэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг таван орон хуваан гаргажээ. Хөгжлийн банкны төв байрыг Хятадын Шанхайд байрлуулж, анхны ерөнхийлөгчөөр нь Энэтхэг хүн сонгохоор болсон байна. Уг санхүүгийн байгууллага нь Дэлхийн банк болон бүс нутагтаа ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай өрсөлдөх ажээ. Бриксийн орнууд Дэлхийн банк, Олон улсын валютын санг хөгжиж буй орнуудын сонгох эрхийг эдлүүлэхгүй байна хэмээн шүүмжилдэг. Тиймээс тус банк нь хөгжиж буй орнуудын дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх зорилготой юм байна. 


























































