Нигерийн ерөнхийлөгч Гудлак Жонатан Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсафзайтай уулзахдаа Боко Харам бүлэглэлийнхний хулгайлан авч явсан 200 гаруй охидыг гэрт нь буцаан авчирна гэдгээ амласан байна. Ерөнхийлөгч Чибок тосгонд айлчилж, хулгайлагдсан охидын ар гэрийнхэнтэй уулзжээ. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, жүжигчин Анжелина Жоли зэрэг алдартнууд Твиттер хуудаснаа “Бидний охидыг буцаан авчир” хэмээн нийтлэж, хүчтэй шүүмжлэл өрнүүлж байна. Охидыг хулгайлан авч явсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрчихөөд байхад одоо болтол суллаж чадаагүй билээ. АНУ, Их Британи, Франц зэрэг орнуудын тагнуулын албад охидын байршлыг тогтоохоор ажиллаж байгаа. Харин Боко Харамынхан охидыг дайчдынхаа эхнэр болгоно хэмээн сүрдүүлжээ.




Сэтгэгдэл (1)