
Хоёр жилийн өмнө шоронгоос зугтаж алга болсон Пакистаны Талибан бүлэглэлийн командлагч Аднан Рашидыг баривчилжээ. Тэрээр Өмнөд Вазиристан мужид орогнож байсан гэнэ. Рашид хүнд шархтай байгаа ч шоронд хорин байцааж эхэлжээ. Түүнийг хоёр жилийн өмнө Пакистаны шоронгийн хоригдлуудыг оргуулсан хэрэгт хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. 2004 онд Рашид Пакистаны ерөнхийлөгч асан Ген Первез Мушараффыг хороохоор завдсан хэрэгт буруутгагдан цаазар авах ял сонссон юм. Мөн 2012 онд охидын боловсролын төлөө тэмцэгч Малала охиныг толгойдоо буудуулан эмнэлэгт хэвтэж байхад нь сүрдүүлсэн өнгө аястай захиа бичиж байжээ.