Мексикийн цагдаа нар Мичиокан мужийн Замора хотын өнчин хүүхдийг асрах төвийн ажилтнуудыг саатуулжээ. Тус төвд хүмүүжиж байсан 450 хүүхдээр гудамжинд гуйлга гуйлгуулж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдсон ажээ. Асрамжийн газрынхан олон жилийн турш энэ гэмт хэргээ нууцалсаар ирсэн байна. Албаныхны мэдээлсэнээр гурваас доош насны 278 хүү, 174 охин, гурван нярай хүмүүжиж байсан ажээ. Хүүхдүүдийг аюулгүй газар аваачсан гэнэ.
