Шөнийн цэнгээний газруудаараа алдартай Токио хотод 50 жилийн өмнө хэрэгжиж байсан хоцрогдмол хууль хэрэгжих болжээ. Хуулийн дагуу шөнийн цэнгээний газрууд тусгай зөвшөөрөлгүй бол үйл ажиллагаа явуулах эрхгүй гэнэ. Мөн бүжгийн талбай хамгийн багадаа 66 метр квадрат талбай байх ёстой гэсэн стандартыг зааж өгсөн бөгөөд шөнийн 01 цагаас хойш үйл ажиллагаа явуулвал долоо хоног хорьж, хаалгыг нь барих арга хэмжээ авдаг болжээ. “Бүжиг бол гэмт хэрэг биш” хэмээн Токио хотын хөгжмийн зохиолч Рио Изобе шүүмжилж байна. 20 гаруй үйлчлүүлэгчтэй Осака хэмээх жижиг клубыг 45 цагдаа хамгаалж байгаа хэмээн менежер Юкута ярьжээ.
