Филиппиний төв хэсэгт Раммасун хэмээх хүчтэй хар салхи орж иржээ. Салхи нэг цагт 185 километрийн хурдтай байгаа бөгөөд хэдэн мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн ажээ. Албаныхны мэдээлсэнээр гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдсан гэнэ. Хар салхины аюул анхлан нүүрлэсэн Албай мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гэж Филиппиний Улаан загалмай нийгэмлэгээс мэдээлэв. “Хүчтэй салхи, аадар борооны улмаас модод унаж, байшин барилга сүйдсэн” хэмээн гэрчүүд ярьж байна. Филиппинд нэг жилийн дотор 20 удаа хүчтэй салхи орж иржээ. Өнгөрсөн аравдугаар сард Хаяан салхины улмаас 6000 хүн амиа алдсан юм.


