Пакистаны шүүх 50 настай Зулфикар Алид Исламын хуулийг зөрчиж, Бурхан шүтээнийг доромжилсон хэргээр цаазын ял оноожээ. Тэрээр байшингийн ханан дээр Бурханыг шүүмжилсэн үг бичсэнийхээ дараа 1 сая рупи буюу 10 мянган доллараар торгуулж, шоронд хоригдож байсан юм. 180 сая Исламын шашинтантай энэ улсад Бурханыг доромжлох нь хамгийн ноцтой гэмт хэрэгт тооцогддог. Пакистанд 2008 оноос хойш онц хүнд гэмт хэрэгтнүүдийг дүүжилж хороодог болсон ажээ.





























































Сэтгэгдэл (1)