
10 мянган жилийн түүхтэй Энэтхэгийн агуйн зурагт хүн дүрст амьтан, нисдэг биет зэргийг дүрсэлсэн байсныг архелогичид олж тогтоожээ. Энэхүү өвөрмөц олдворыг Энэтхэгийн Чхаттисгарх мужийн Чарама дахь агуйгаас олж илрүүлсэн байна. Судлаачид нээлтээ Энэтхэгийн одон орон судлалын төвд танилцуулах бөгөөд он удаан жил хадгалагдсан зургууд хуучирч, өнгө алдсан байгаа ажээ. Архелогич Бхагатын ярьснаар балар эртний үед харь гаригийн амьтад дэлхийд айлчилсан байж магадгүй гэнэ. Гэхдээ эрт үед хүмүүс одоогийнхтой адил харь гаригийн амьтдыг төсөөлөн зурдаг байсныг нотолсон нь хамгийн чухал нээлт болжээ. Нутгийн оршин суугчид эртний “Рохела” хүмүүс тэнгэрээс буугаад эх дэлхийд хэзээ ч эргэж ирээгүй хэмээх домгийг ярьдаг байна.
Сэтгэгдэл (1)