АНУ-ын Сиэтл хотын иргэн аалз алах гэж байгаад байшингаа шатаажээ. Тэрээр зочны өрөөний орон дээрх аалзыг алах гэж шүршдэг будаг, асаагуур хэрэглэсэн байна. Гэвч асаагуур буйданг түлж, хана нь шатаж байгаад гал авалцаж дүрэлзсэн ажээ. Гал сөнөөгчдийг ирэхэд аль хэдийнэ хожимдсон байжээ. Ингээд аалз алах гэсэн биш 60 мянган долларын хохирол амссан ажээ. Азаар байшингаа алдсан хүнд Улаан загалмай нийгэмлэгээс туслахаар болсон гэнэ.
