Тэмдэглэлийн дэвтэр үйлдвэрлэгч “Magnus Ferreus” компани нэгэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав. “Onion Note” буюу сонгинотой дэвтэр дээр юм бичих бүрт нүднээс өөрийн эрхгүй нулимс гардаг байна. Дэвтрийн хуудсуудад сонгинод байдаг аллилын пропил хэмээн бодисыг шингээж өгчээ. Компанийн гүйцэтгэх захирал Томасын хэлснээр бид тэмдэглэл хөтлөхөд хангалттай их цаг зарцуулдаг ч хуудаснуудыг эргүүлэхдээ сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй гэнэ. Энэ байдлыг өөрчлөхийг хүссэн учраас ийм арга бодож олжээ. Тэмдэглэлийн дэвтрийг бүтээхэд ердөө 0.024 зузаантай цаас ашигласан байна.