Оросын хойд хэсэгт орших Ямалын хойгт 78,6 метр гүн нүх үүссэн нь судлаачдын гайхширлыг төрүүлж байна. Тэнд гэнэт ямар учраас нүх үүссэнийг тодруулахаар эрдэмтдийн багийг илгээжээ. Дэлхийн сүйрлийн дохио аль эсвэл нисдэг таваг унасан гэсэн таамаглалууд дэвшүүлж байгаа ч батлагдаагүй байна. Харин Оросын нэгэн шинжээч дэлхийн дулаарлын нөлөөгөөр газар доорх байгалийн хий шампанск адил оргилон хөөрсөн үзэгдэл боллоо хэмээн тайлбарлажээ. Мөн солирын бороотой холбон тайлбарлах судлаачид ч байгаа бөгөөд тэндхийн агаар, хөрснөөс дээж аван судалгаа явуулж эхэлсэн ажээ. Оросын онц байдлын яамны шинжээчдийн мэдээлсэнээр дэлхий дээр унасан солир аварга нүхийг үүсгэсэн гэж дүгнэхэд хэтэрхий эрт байгаа гэнэ. Дэд Арктикийн шинжлэх ухаан, судалгааны төвийн эрдэмтэн Анна Курчатова газар доорх давс, ус, хийн нэгдлүүд хоорондоо нэгдэж дэлбэрсэн нь дэлхийн дулааралтай холбоотой гэж үзжээ. 10 мянган жилийн өмнө Ямалын хойг далай байсан бөгөөд дэлхийн дулаарал хөрсөн доох мөсийг хайлуулсан байж магадгүй. Ямал нь Арктикийн устай холбогдсон томоохон хойг төдийгүй Европын байгалийн хийн ханган нийлүүлэлтийн гол бүс юм.











