
Тайландын цэргийн удирдагчид экс ерөнхий сайд Инглак Шинаватраг гадаад орнуудад явахдаа заавал зөвшөөрөл авахыг зарлигдсан юм. Шинаватра тавдугаар сарын 22-нд засгийн эрхнээс бууснаас хойш анх удаа гадаад улсад нэвтрэхээр болжээ. Түүнийг ах Даксин Шинаватрагийн төрсөн өдөрт оролцохоор Франц руу 20 хоногийн хугацаатай аялахыг нь зөвшөөрсөн байна. Ерөнхий сайд Шинаватраг эсэргүүцсэн тэмцэл Тайландад олон сар үргэлжилж, 28 хүн амиа алдсан юм. Шинаватраг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэдгийг үндсэн хуулийн шүүхээс тогтоосны дараа төрийн эрхийг цэргийнхэн гартаа авсан билээ. Цэргийн удирдагчид 2015 оны 10-р сараас өмнө бүх нийтийн сонгууль явуулахгүй гэдгээ зарлажээ.