
Украины хямралтай холбоотойгоор АНУ Орост эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар болжээ. Энэ удаагийн арга хэмжээ нь Газпромбанк, батлан хамгаалахын фирм, эрчим хүчний компаниуд зэрэг томоохон байгууллагуудад чиглэгдэж байна. Мөн Оросын төслүүдийг хэрэгжүүлэхэд туслаж буй гадаадын банкуудын хөрөнгө оруулалтад саад хийнэ гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Бид Оросын батлан хамгаалахын хэд хэдэн компаниудын хөрөнгөд хязгаарлалт хийлээ. Оросын банк, эрчим хүчний чухал хэдэд нь шинэ санхүүжилт хийхэд нь бид хориг тавьж байна. Эдгээр хориг арга хэмжээ нь жинтэй мөн зорилготой” хэмээн ярьжээ. АНУ Украины эдийн засгийг тогтворжуулах, түүний газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад нь хүчтэй дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлжээ. Учир нь ямар ч ард түмэн шиг Украинчууд өөрсдийн хувь заяаг бүтээх эрхийг эдлэх ёстой” гэж Обама хэллээ.