
Украины салан тусгаарлагчид, Засгийн газрын цэргүүдийн тулаан үргэлжилж байна. 10 хоногийн өмнө Славянск хотыг Засгийн газар хяналтандаа буцаан авсанаар тулаан улам ширүүсч, нэг хоногийн дотор 11 цэрэг амиа алдлаа. Оросын тал Украины босогчдыг дэмжээгүй гэж мэдэгдсэн ч Киевийн эрх баригчид хилээр дамжин хүнд зэвсэг, дайчид орж ирсээр байгаа гэж мэдэгдэв. Украины Батлан хамгаалах яамны төлөөлөгч Андрей Лысенко салан тусгаарлагчид шөнө дундуур Засгийн газрын цэргүүдийн байрлал руу довтолж байгаа хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Украины арми терроризмын эсрэг ажиллагаанд танк, миномёт, тийрэлтэт зэвсгүүдийг ашиглаж байна. Украины Ан-26 байлдааны онгоц Оросын тийрэлт зэвсэгт оногдсон. Үүнээс хойш хоёр хоногийн дараа салан тусгаарлагчдын Су-25 байлдааны онгоц зэвсэгт оногдсон ч нисэгчийн ур чадварын ачаар амжилттай газарджээ.
Сэтгэгдэл (1)