
Малайзын ерөнхий сайд Нажиб Разак иргэний агаарын тээврийн MH17 онгоц ямар учраас осолдсон шалтгааныг тодруулж өгөхийг Украины талаас хүсчээ. Харин Украины ерөнхийлөгч Петро Порошенко “Энэ бол алан хядах ажиллагаа” байсан хэмээн мэдэгдсэн байна. 239 зорчигчийн амийг авч одсон аймшигт осолд Украины терроризмын эсрэг ажиллагаанд ашиглаж буй тийрэлтэт зэвсгүүдийг буруутгажээ. Гэхдээ ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд мэргэжлийн шинжээчид ажиллаж байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин осол болсонд харамсаж буйгаа илэрхийлээд, Киев цэргийн ажиллагаагаа эрчимжүүлээгүй бол осол болохгүй байсан гэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама онгоцны осолтой холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах шаардлагатай гэж хэлсэн байна. Малайзын онгоцны сүйрэл маргаан дагуулж, улс төрчид байр сууриа илэрхийлж эхэллээ.
Сэтгэгдэл (4)