Салан тусгаарлагчид Украины армийн Бук системийг Малайзын МН17 онгоцны сүйрэлд буруутгаж байна. 295 зорчигчтой Малайзын онгоц 10 мянган метрийн өндөрт нисч явжээ. Харин босогчдын хэрэглэдэг аппрокс системийн пуужин 13 мянган фут буюу 3,900 метрийн өндөрт харвах чадвартай гэнэ. Тэгвэл Украины армийн Бук системээр 49 мянган фут буюу 14,700 метрийн өндөрт харвадаг байна. Тиймээс Украины арми онгоцыг буудсан гэж мэдээлэв. Зэвсгийн чадварыг харьцуулсан үзүүлэлтийг доорх зургаас харж болно.


Сэтгэгдэл (3)