Зүрхэндээ уйлж, шаналж буй аавын төрхийг энэ зурагнаас харж болно. Энэ хүн бол өчигдөр Израйлийн Газын зурвас дахь довтолгооны уршгаар амиа алдсан дөрвөн хөвгүүний нэгнийх нь аав юм. 12 настай үеэл хөвгүүдийг эрэг дээр хөлбөмбөг тоглож байхад нь халдлага болжээ. Гэрэл зургийг хөвгүүдийн оршуулгын үеэр зурагчин Хосам Салем авсан байна. Зургадугаар сарын 7-нд эхлүүлсэн Палестины Хамас бүлэглэлийн эсрэг Израйлийн цэргийн ажиллагаа 160 иргэний аминд хүрсэний 40 нь хүүхэд байжээ.

Сэтгэгдэл (4)