
Changyuraptor yangi хэмээх Цэрдийн галавын үеийн нисдэг, махчин динозаврын үлдэгдэл Хятадын Ляонин мужаас олджээ. Урт сүүлтэй энэ динозавр дөрвөн далавчтай байсан гэж судлаачид үзэж байна. Түүний сүүлэн дээрх өд нь гэхэд 30 см хэмжээтэй байсан нь нисдэг динозавруудаас хамгийн урт нь юм. Дөрвөн далавч нь аюулгүй газардахад тусалсан хэмээн эрдэмтэд үзжээ. Эртний нисдэг амьтдаас одоогийн шувууд үүссэн байна.

