Өмнөд Африкийн апартейд дэглэмийн эсрэг тууштай тэмцэгч агсан Нельсон Манделагийн төрсөн өдөр тохиож байна. “Google” компанийн хайлтын системийн нүүрэнд цэцгээр ороосон Нельсон Манделагийн зураг тавигджээ. Тэрээр “Хүмүүс бие биенээ арьс өнгөнөөс болж үзэн ядаж төрдөггүй” гэж хэлсэн байдаг. Улс төрч, ухуулан сурталчлагч Мандела нь Өмнөд Африкийн ардчилсан замаар сонгогдсон анхны ерөнхийлөгч байсан билээ.
