Дэлхийн анхны гэр бүлийн робот болох Жибо нь хүмүүсийг сонсож, харж, ярилцахаас гадна гэрийн ажилд тусалж, юмыг хурдан сурдаг байна. Жибо дуу чимээ хаанаас гарч байгааг таньж мэдэн, гэрэл зураг дардаг бөгөөд таны амьдралын сайн туслагч болох гэнэ. MIT медиа судалгааны төвийн эрдэмтдийн бүтээл Жибо нь хүүхдэдээ ямар оройн хоол хийхийг хэлж өгнө. Мөн өөрийгөө танилцуулж, бүжиглэх чадвартай болохоор хүүхэдтэй хамт тоглодог найз нь болно. LCD дэлгэцтэй бүтээлийг ашиглахдаа WIFI сүлжээг асаах ёстой бөгөөд Жибо таны цөөн асуултад хариулж, өөрийгөө танилцуулах юм. Роботыг 499-599 доллараар хэрэглэгчдэд санал болгож байна.







