Малайзын дахин нэг онгоц осолдож дэлхий нийтийг цочроогоод байна. Онгоц Амстердамаас Куала Лампурыг чиглэн явсан бөгөөд онгоцонд багийн гишүүдтэй нийлээд 298 хүн зорчин явсан юм. Тэгвэл харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн дунд 80 хүүхэд байсан гэдгийг НҮБ-аас мэдээлжээ.Амиа алдсан иргэдийн дунд сайн дурын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид, сэтгүүлч, багш гээд салбар бүрт амжилттай ажиллаж байсан хүмүүс байсан аж.
Эдгээр хүмүүсийн дунд нэг гэр бүлийн дөрвөн ч хүн байсан бөгөөд 47 настай Жон Паулсен гэх нидерланд эр эхнэр, хоёр хүүхдүүдийн хамт ээж дээрээ очихоор явж байсан гэнэ.
Амиа алдсан иргэдийг улсаар нь ангилвал:
-Нидерланд 189
-Малайз 44 /нисэх багийн гишүүдийг оролцуулаад/
-Австрали 27
-Индонез 12
-Их Британи 10
-Герман 4
-Бельги 4
-Филиппин 3
-Канад 1
-Шинэ Зеланд 1
-Америк 1
-Тодорхой бус 2


























































