Хидеаки Кобаяши хэмээх сахалтай эр 15 настай сурагч охинтой адилхан хувцаслаж Токио хотын
гудамжаар чөлөөтэй алхдаг. 51 настай хөгжмийн продюсер, гэрэл зурагчин энэ хүн “Би
хэнтэй ч зөвлөлдөөгүй. Зүгээр л өөрийнхөө дуртай хувцсыг өмсдөг” хэмээн ярьж
байна. Түүнийг гудамжаар алхаж явахад хүмүүс гайхаж хардаг ч элэгсэг дотно
хандаж, хамт зургаа авахуулах нь ч бий гэнэ. Хувийн сургалтын төв ажиллуулдаг Кобаяши
Японы боловсролын системийг хэт хуучинсаг хэмээн шүүмжилдэг. Кобаяши хүмүүсийн
ялгаварлан гадуурхалтыг үл тоон өөрийнхөөрөө жаргалтай амьдрахыг хүсдэг байна.



