Украинд сүйрсэн Малайзын онгоцны үйлчлэгч Амстердамаас хөөрөхөөс хэдхэн минутын өмнө гэрийнхэндээ “Хайртай нохойг минь сайн харж байгаарай” гэж хэлсэн байжээ. Онгоцны үйлчлэгч Премила Ражандран нь Боинг 777 онгоцны ослоор амиа алдсан 298 хохирогчийн нэг юм. Тэрээр “Онгоцонд муу зүйл тохиолдохгүй” гэж найз нөхөддөө ярьдаг байжээ. Түүнийг нас барсаны дараа найзууд нь Фэйсбүүкт эмгэнэлээ илэрхийлсэн ажээ. Малайзын тээврийн сайд Лиов Тионг Лай Киевт очиж, ослын шалтгааныг илрүүхээр ажиллаж байна.



























































