Хятадын өмнөд хэсгийн Хунань мужид шатамхай шингэн тээвэрлэж явсан том оврын машин хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж 43 хүн амиа алджээ.Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөө өглөө /VII.19/ замд явж байсан автобусны араас ачааны машин мөргөсний улмаас гал гарч автобус дэлбэрэх үндэслэл болсон гэнэ. Хэргийн газар дээр ажилласан шинжээчид осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгаан нь хангалтгүй хийгдсэн зам засварын ажил хийгээд найдваргүй тээврийн хэрэгслүүдээс үүдсэн гэж дүгнэжээ.
Одоогоор цагдаагийн газраас мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Автобусны оператор компани аюулгүйн дүрмийг мөрдөөгүйн улмаас хар жагсаалтанд орсон байсныг илрүүлжээ.
Одоогоор цагдаагийн газраас мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Автобусны оператор компани аюулгүйн дүрмийг мөрдөөгүйн улмаас хар жагсаалтанд орсон байсныг илрүүлжээ.
