Украинд осолдсон Малайзын Боинг 777 онгоцонд сууж явсан нийт 298 зорчигчийн 196-ийнх нь цогцос олджээ. Онгоц салан тусгаарлагчдад эзлэгдсэн Донецк хотод тийрэлтэт зэвсэгт оногдож сүйрсэн бөгөөд нэг ч хүн амьд үлдээгүй юм. Барууны орнууд ослын газарт хязгаарлалт тавьж буйг шүүмжилсэн бөгөөд Украины босогчдыг зэвсгээр дэмжсэн Оросын удирдагчдад дарамт шахалт үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Харин босогчид болон Украины Засгийн газрын цэргүүд бие биеийнийгээ буруутгасан хэвээр байна. Ослын газар руу олон улсын ажиглагчдыг илгээжээ.