Газын зурвас дахь байлдааны үеэр Израйлийн 87, Палестины 13 цэрэг амиа алджээ. Шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор талууд түр хугацаагаар гал зогсоогоод байна. Ганцхан өдрийн дотор ийм олон цэрэг амиа алдсан нь 2008-2009 оны цэргийн ажиллагаанаас ч өндөр тоо юм. Палестины Хамас бүлэглэлийг устгах алхам нь ийнхүү олон хүний аминд хүрч байгаа ч ажиллагааг зогсоохгүй гэдгээ ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгджээ. Энэ хооронд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хямралын бүсэд айлчилж, талуудыг эвлэрүүлэн зуучлах алхмыг хийхээр чармайж байна. Газын зурвас дахь зөрчлийн улмаас 83 мянган хүн орон гэрээсээ дүрвэжээ.


