Филиппиний 94 иргэний аминд хүрсэн Раммасун хар салхи Хятадын өмнөд хэсэгт нүүрлэжээ. Гамшгийн улмаас Хайнан аралд найман хүн, Гуанси мужид есөн хүн нас барсан байна. 200 км/цагийн хурдтай хүчтэй салхи далайн эрэг хавийн хөрсийг нурааж, зам гүүрийг эвдэлжээ. Тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэнээр 1973 оноос хойшхи хамгийн хүчтэй салхи гэнэ. Номхон далайн бүс нутагт энэ жил 295 км/цагийн хурдтай Нора хар салхи орж ирсэн юм. Өнгөрсөн аравдугаар сард Филиппинд Хаяан хар салхины уршгаар 9000 хүн амиа алдсан ажээ.











