Шанхай хотын “Husi Food” корпораци McDonalds, KFC, Pizza Hut зэрэг алдартай түргэн хоолны сүлжээнүүдэд муудсан мах нийлүүлж байсан нь илэрчээ. Тус компани өмхийрсөн үхэр, хонины махыг савлаж байгааг телевизээр баримт нотолгоотой цацсаны дараа үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. “Husi Food” нь 50 сая юанийн хөрөнгөтэй гэж бүртгэгдсэн гадаадын санхүүжилттэй компани юм. McDonalds компани муудсан махаар хоол хийж байсандаа хэрэглэгчдээс уучлалт гуйж, Шанхайн компаниас хүнс нийлүүлэхээ зогсоосноо мэдэгджээ. Тус сүлжээнд нийлүүлсэн 10 тонн хөлдүү үхрийн махны хүчинтэй хугацааг ажилчид нь санаатайгаар өөрчилсөн нь ил болжээ. Шанхайн хүнсний компани нь жил бүр 25 мянган тонн мах нийлүүлдэг бөгөөд Жиадин дүүргээс найдвартай хүнсний гэрчилгээг гардан авсан юм. Гэтэл Dragon TV сувгийн хоёр сар гаруйн хугацаанд бэлтгэсэн сурвалжлага олонд үнэнийг илчилж өглөө.



Сэтгэгдэл (1)