
Хятадын ерөнхийлөгч Ши Жин Пин Каракас хотноо айлчлахдаа газрын тосны салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ. Латин Америкийн гурав дахь том нийлүүлэгч улс Венесуэл нь Хятадтай 2012 онд 20 тэрбум ам.долларын газрын тосны худалдаа хийсэн байна. Венесуэл газрын тосны хоёр дахь том худалдан авагч нь Хятад юм. Хятад Венесуэлээс 50 тэрбум долларын өртөгтэй газрын тос нийлүүлэхээр болж, Хөгжлийн банкны салбараа Каракаст нээсэн байна. “Хоёр орны Засгийн газар, санхүүгийн байгууллага, компаниудын хамтын ажиллагаа өргөжиж байна” гэж Хятадын удирдагч хэлжээ.
Сэтгэгдэл (1)