Египетийн хилийн ойролцоох Рафах хотод Хамас бүлэглэлийн дайчид илжгэнд тэсрэх төхөөрөмж ачиж яваад баригджээ. Израйлийн Батлан хамгаалах яамны тагнуулууд илжгийг золиосолж, хүний аминд хүрэх гэсэн харгис үйлдлийг ийнхүү таслан зогсоосон байна. Газын зурвас дахь Израйлийн түрэмгийллийн хариуд Палестинчууд илжгийг олноор нь оруулж ирэн, тэсрэх төхөөрөмж нууж, жирийн хүмүүсийн аминд хүрэхийг санаархах болжээ. Өмнө нь 2009 онд Израйльчууд моринд тэсрэг бөмбөг, гранат нууж байгаад баригдсан юм. Мөн цэргүүд нохойг ашиглаж бөмбөг дэлбэлэхийг завдсан удаатай. Израйль-Палестины он удаан жилийн зөрчил туйлдаа хүрч, хүчирхийлэл үйлдэх арга нь нарийсч байна.
