
АНУ-ын Норд Каролин мужид долоон настай хүүгээ зодож тамлан, 12 кг жинтэй болтол нь өлсгөж тураасан ээжийг баривчилжээ. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр хүүхэд, залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхан хүүгийн гэрт очихдоо уг аймшигт хэргийг цагдаад мэдэгдсэн байна. Хүүгийн ээж 28 настай Мэрси, эмэг эх 58 настай Денниг цагдаа нар баривчлан авч явжээ. Хохирогчийг зодож дарамтлан, хорьж байсан бөгөөд сургууль завсардуулсан ажээ. Түүнд зөвхөн байшингаас гарч, хашаан дотор явахыг зөвшөөрдөг байсан гэнэ. Өлсөж ядарсан хүү арга ядахдаа хорхой, шавьж барьж иддэг байсан хэмээн эмнэлэгт очсон хойноо ярьжээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм.
Сэтгэгдэл (1)