
Өнгөрсөн долоо хоногт амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, гурван хүний амийг хохироож, арав гаруй хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Багдад хотын сүмийн ойролцоох худалдааны төвд гарсан уг халдлагыг Австралийн Мелбурн хотоос ирсэн 18 настай хүү үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тэрээр Иракийн хойд хэсгийг эзлэхээр санаархаж буй Ирак, Левантын лалын улс бүлэглэлд нэгдсэн байж болзошгүй гэнэ. Энэ хэргээс үүдэн Австралийн эрх баригчид зэвсэгт бүлэглэлд нэгдсэн хүмүүс эх орондоо ирээд хүчирхийлэл үйлдвэх вий хэмээн эмээх болсон аж. Ирак, Сирийн зөрчилд оролцож буй Австралийн хоёр дахь иргэн амиа золиослоод байгаа нь энэ юм. Өнгөрсөн долоо хоногт Австралийн Гадаад хэргийн сайд Жули Бишоп нутаг нэгт залуусаа радикал үзэлтэн болохоос сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг онцолжээ.