
Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоц Украины Донецкт сөнөж, 298 хүн амиа алдсан хэрэгт салан тусгаарлагчид болон Засгийн газрын цэргүүд бие биеийнийгээ буруутгасан. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Оросуудын тусламжгүйгээр пуужин зөөвөрлөх боломжгүй гэж үзэж буйгаа шууд илэрхийлсэн юм. Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яам хилээр Бук пуужин байтугай ямар ч цэргийн хэрэгсэл нэвтрүүлээгүй гэсэн мэдэгдэл гаргажээ. Украины ерөнхийлөгч Петро Порошенко онгоцны осол террорист үйлдэл болсоныг хүлээн зөвшөөрсөн бол салан тусгаарлагчид Бук пуужингаар харвасан гэж үзсэн билээ. 10 мянган метрийн өндөрт хөөрч явсан онгоцыг Оросуудын хэрэглэдэг 11-25 мянган метрийн өндөрт харвах чадалтай пуужин сөнөөх боломжтой гэж таамаглажээ. Талууд ийнхүү маргалдаж байх хооронд олон улсын шинжээчид ослын гол буруутныг олохоор ажиллаж байна.