Газ хотын зүүн хэсэгт орших Шежая сууринд Израйль, Палестины цэргүүдийн тулаан үргэлжилж байна. Цэргүүд жирийн иргэдийн орон гэрийг бөмбөгдөж, амь насыг нь хохироох явдал газар авсаар байгаа ажээ. Пуужин, хүнд зэвсгээр галласнаас өнөөдөр гэхэд хоёр хүн амь үрэгджээ. Израйлийн цэргийн ажиллагаа дуусах болоогүй гэж ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдсэн юм. Израилийн телевизийн мэдээлснээр, Палестины дайчид цөмийн судалгааны төв байдаг Димон хотыг буудах үеэр нүүдэлчин арабуудын сууринд пуужин тусч, дөрвөн хүнийг шархдуулжээ. Палестины дайчид сөргөлдөөнтэй байгаа 12 хоногийн хугацаанд Тель-Авив хотыг 19 дэх удаагаа пуужингаар бууджээ. Израилийн цэрэг Газад нэвтэрснээс хойш палестинчуудын 37 хонгилыг илрүүлэн устгаад байгаа гэх мэдээлэл байна.