
“General Motors” компани “Cadillac” загварын зарим тансаг автомашины борлуулалтыг зогсоохоор болсон байна. CTS автомашины асаах товчийг жолооч өвдгөөрөө цохих юм бол шууд унтардаг болсон бөгөөд хөдөлгүүрийн уг эвдэрлийг үйлдвэрлэгчид засч чадахгүй байгаа тул зах зээлээс буцаан татахаар болжээ. “General Motors”хуучин автомашинуудаасаа 2003-2013 онд үйлдвэрлэсэн “CTS”, болон 2004-2006 оны “Cadillac SRX” загварынхаа борлуулалтыг зогсоосон байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн зургадугаар сард 8.4 сая автомашинаа эргүүлэн татсан. Тус компанийн АНУ-д эргүүлэн татсан автомашины тоо одоогоор 25.7 саяд хүрээд байна. Энэ нь “Ford motor”-ийн 2001 онд 23.3 сая автомашин эргүүлэн татаж байсан түүхэн дээд хэмжээг давсан үзүүлэлт болжээ.